Нүүр > Бидний хамтрагч > Yйлчилгээний журам


БРЭМ ХХК-ны веб сайтын үйлчилгээний журам 

· Ерөнхий заалт

o www.xotdelgvvr.com нь БРЭМ ХХК-н интернэт үйлчилгээ, худалдааны албан ёсны вэб сайт бөгөөд, худалдаа хийхэд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

o Энэхүү журам нь хэрэглэгч вэб сайтаар худалдаа хийхээс өмнө хүлээн зөвшөөрч, баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.

· Вэб сайт түүний үйл ажиллагаа.

o www.xotdelgvvr.com вэб сайт нь тогтмол үйл ажиллагаатай байж, байнга шинэчлэгдэн хамгийн сүүлийн үеийн худалдаа үйлчилгээнүүдийг 

онлайнаар хэрэглэгчдэд 

үзүүлэхэд чиглэсэн зорилго, бүтэцтэй байна.

o Вэб сайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, вэб сайтын хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг байгуулга бүрэн хариуцна 

o www.xotdelgvvr.com нь өдөр бүр 24 цагаар олон нийтэд нээлттэй ажиллана.(хүргэлтээс бусад )

o Вэб оператор ажлын өдөр 09.00-21.00,амралтын өдөр 11.00-16.00 цаг хүртэл ажиллана. 

o Байгууллага нь вэб сайтанд тавигдсан үнэ тарифийн шинэчлэл,шинэ үйлчилгээний мэдээлэл зэргийг бүрэн хариуцна.

o Вэб сайттай холбоотой болон бараа бүтээгдэхүүний талаарх санал гомдлоо UB_MALL@yahoo.com-рүү и-мэйл илгээн шийдвэрлүүлж болно.

o Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг  www.xotdelgvvr.com  вэб сайтын үйлчилгээний журам болон компанийн дотоод журам, 

Монгол улсын хууль 

тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

· Вэб сайтын хэрэглэгч ба гишүүнчлэл 

o Вэв сайт нь гишүүнчлэлтэй байна.Вэбээр үйлчлүүлэх буюу худалдан авалт хийхийг хүссэн ямар ч хэрэглэгч вэбийн гишүүн байх ёстой.

o Гишүүний мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг байгууллага цаг тухай бүрт шалгаж байх ба эдгээр мэдээлэл нууц байж, 

нууцлалыг байгууллага 

бүрэн хариуцна.

o Шинээр бүртгүүлж вэбийн гишүүн болмогц тухайн хэрэглэгчид данс үүснэ. Дансанд худалдан авалтын түүх, өөрийн мэдээлэл, хүргэлтийн 

хаягзэрэг багтах 

бөгөөд картын ямар ч мэдээлэл хадгалагдахгүй.

o Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт байхгүй.

o Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ вэбийн журмын хязгаарлалд хүссэн байршил, хаягаар хүргүүлэх эрхтэй.

o Хэрэв хэрэглэгч худал эсвэл буруу мэдээлэл оруулах, дансыг 1 ээс дээш жилийн хугацаанд ашиглахгүй байх, гишүүнийхээ үүргийг 

биелүүлээгүй зэрэгт 

тухайн гишүүний дансыг хаана.

· Үнэ төлбөр тооцоо 

o Барааны үнэ тогтмол шинэчлэгдэж байх бабарааны үнэ дараах байдлаар худалдаалагдана

o Нийлүүлэгч байгууллагын бараа - тухайн нийлүүлэгч байгууллагын бусад салбар дэлгүүрүүдийн үнэтэй ижил үнээр борлуулагдана.

o Компани болон үйлдвэрийн бараа- Үндсэн үнээр борлуулагдах ба тухай бараанд тээвэрийн зардал хүргэлтийн хөлсийг нэмж тооцно.

o Худалдан авагч Голомт банкны картаар төлвөрөө хийх боломжтой

o Вэб оператор худалдан авалт хийгдэх бүрт төлбөрийн баримтыг тулгаж барааг олгоно.

· Бараа буцаах нөхцөл 

o Хэрэглэгч худалдан авсан бараагаа огт авахгүй буцаах үед барааны үнийн нийлбэр дүнгийн 10% хувийг суутгана.

o Худалдан авсан бараагаа ижил төрлийн бүтээгдэхүүнээр солих боломжтой ба дахин хүргэлтийн зардалыг хэрэглэгч нэмж төлнө.

o Худалдан авагч барааг хүлээн авсанаас хойш 24 цагийн дотор дээрх 2 заалтын дагуу барааг буцаах буюу солиулах боломжтой.