Нүүр > Хувийн үйлчилгээ > Асуулт хариулт

  Асуулт : xotdegvvr.com гэж юу вэ?

  Хариулт: Бид интернетээр худалдаа хийдэг интернетийн сүлжээ дэлгүүр. Таны хүссэн бүхнийг бий болгохыг зорино.

  

  Асуулт: xotdegvvr.com - ий үйлчилгээ бусдаас юугаараа онцлогтой вэ?

  Хариулт: Та манайхаар үйлчлүүлснээр дараах давуу талуудыг эдлэх боломжтой. 

  Үүнд: (1)Цаг хугацаа хэмнэнэ: Та дэлгүүр хэсч авах зүйлээ хайх гэж цаг заваа үрэхгүй. Компьютерийн ард суугаад дэлгүүрээ тухтай хэсэх боломжтой. 

            (2)Сонголт хийх тааламжтай боломж олгоно: Интернэт ашиглан сонирхож байгаа бvтээгдэхvvнээ бусад борлуулагчдын бvтээгдэхvvнтэй харьцуулах, зөв сонголт хийх боломжтой. 

            (3)Цаг хугацаа орон зайнаас үл хамааран: Дэлхийн аль ч өнцөг буланд байлаа ч интернэт байгаа л бол та хаанаас ч худалдан авалт хийх боломжтой. 

            (4)Илүү их урамшуулал хөнгөлөлтийг авах боломжтой:Интернэтээр бараа үйлчилгээ борлуулдаг байгууллагууд нь төрөл бүрийн хямдрал урамшуулал зарласан байдаг тул үйлчилгээг илүү таатай нөхцөлөөр авах боломжтой. 


   Асуулт: Танай бараа оригинал байж чадах уу?

   Хариулт: Манай дэлгүүрийн барааг захиалахдаа та үнэ болон тухайн барааны талаарх дэлгэрэнгүй тайлбарыг сайн хараарай. Оригинал буюу брэнд бараа авахыг хүсвэл та манай дэлгүүрийн брендийн ангилал хэсэг рүү орж хүссэн брендын бараагаа авч болно. 


   Асуулт: Захиалсан бараагаа хэд хоногт хүлээн авах вэ?

   Хариулт: Та бараагаа сагсандаа хийгээд төлбөрөө төлснөөс хойш 3-7 хоногт бараа ирнэ. Таны худалдан авалтын дүн 100.000₮ өөс дээш гарсан бол та бараагаа хүргүүлэх эрхтэй болно. Хүргэлтийн зардлыг барааны захиалгатай хамт хийнэ. Хэрэв та бараагаа манай оффисоос ирж авахаар бол хүргэлтийн зардал гарахгүй.


   Асуулт: Миний захиалсан бараа чанарын шаардлага хангахгүй бол яах вэ?

   Хариулт: Хэрвээ таныг бараагаа хүлээн авахад бараа тань урагдсан,цоорсон, хагарсан нүдэнд ил харагдахаар гэмтсэн бол та бараагаа буцаах буюу сольж болно.


   Асуулт: Захиалсан бараагаа буцааж болох уу?

   Хариулт: Та бараагаа буцааж болно. Үйлдвэрийн гологдол, тээвэрлэлтийн явцад учирсан гэмтэл болон таны захиалгаас өөр бараа ирсэн тохиолдолд буцаах боломжтой.


   Асуулт: Би хөдөө орон нутагт амьдардаг. Танай дэлгүүрээс худалдан авалт хийж болох уу?

  Хариулт: Болно. Та бараагаа захиалаад төлбөрөө хийхдээ хүлээн авах хаягаа тодорхой өгч хүргэлтийн зардлыг төлсөн тохиолдолд таны захиалсан бараа танд очих болно.  

   Асуулт: Би нэг хүнд төрсөн өдрийн бэлэг захиалах гэсэн юм яавал дээр вэ?

  Хариулт: Та бараагаа сонгож захиалахдаа хүргэлтийн хаяг гэсэн хэсэгт бэлэг өгөх гэж байгаа хүнийхээ хаяг, өдөр цагийг оруулахад л болно.


   Асуулт: Гишүүн бүртгүүлэх дэс дараалал

Бүртгүүлэх хэсэгрүү ороод эхлээд бүртгүүлнэ,бүртгүүлсний дараа гарч ирэх анкетыг бөглөнө.(зургаа оруулж, нууц дугаараа сольж болно.)

 

   Асуулт: Дэлгүүр нээх дэс дараалал 

Дэлгүүр нээх цэсрүү ороод Дэлгүүр нээх, ваннер гэсэн 2 анкетыг бөглөнө. Таны оруулсан барааг бид шалгана.Хэрвээ бид зөвшөөрвөл ,та 

өөрийгөө бүртгэгдсэн Дэлгүүртээ орох цэсрүү орж харах боломжтой .

 

   Асуулт: Дэлгүүрт бараа оруулах

Худалдааны булан цэсрүү ороод Бараа оруулахыг сонгоод анкетыг бөглөнө. Орсон бараагаа шалгахын тулд Агуулах цэсрүү орж харж 

болно.Гэвч таны оруулсан барааг бид дахин шалгана.Хэрвээ бид зөвшөөрвөл ,таны орсон барааг Худалдаалж буй бараа цэсрүү байршуулна.

 

   Асуулт: Бараа худалдах ,худалдаж авах

Захиалах цэсрүү ороод Мэдэгдэл нийтлэхийг дараад Худалдах ,худалдаж авах 2-ын аль нэгийг сонгон бөглөх хэсгийг бөглөнө. 

Таны оруулсан мэдээг бид шалгана.  Хэрвээ бид зөвшөөрвөл Захиалах цэсэнд байршуулна.